2015/02/11

“Өндөгний найзууд” манайд ирлээ

Өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдсэн М.Шижиртуяа, С.Эгшиглэн нар “Өндөгний найзууд”  сайн үйлсийн аян зохион байгуулж, Ирланд улсад суралцдаг найзууддаа хандан Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж хувцас, хичээлийн хэрэглэл цуглуулан, цугларсан хувцас хичээлийн хэрэглэгдэхүүнийг Эрдэм төв, Гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд болон манай цогцолборын хүүхдүүдэд хандивлан өглөө.
Дашрамд дурдахад С.Эгшиглэн нь Гэгээн үндэс ТББ-ын гишүүн бөгөөд 2014 онд манай хүүхдүүдэд сайн дураараа монгол хэлний багшаар ажиллаж байсан юм.
Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд өсвөр үеийнхэнд өөрсдийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээрээ дэмжлэг үзүүлэн хувь нэмрээ оруулж буй та бүгдийн цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.


No comments:

Post a Comment