2015/02/15

Сурсан эрдмээ бусдад түгээлээ.


Тус цогцолборын хүүхдийн төвийн Амьдрах ухааны Чимэглэх урлалын сургалтаар хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр ноос, арьсан эдлэлийн сургалтыг тогтмол хичээллүүлж байгаа билээ.
Энэхүү сургалтаар маань амжилттай болдог төдийгүй хүүхдүүдийн сонирхлыг маш их татдаг юм.
Сургалтын багш Д.Батцэцэг нь ДЗОУБ-ын “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн “Гэрэлт өргөө “ төвийн 22 хүүхдэд дээрх сургалтаар өөрийн шавь Н.Баатаржав, Г.Тэнгис, О.Батбаяр нарын хамт жааз, түлхүүрийн оосор зэргийг зааж хичээллэж байна.

Ирэх 2015 оны 05 –р сард хүүхдүүд Туузан болон арьсан урлалын үзэсгэлэн гаргах бөгөөд цаашид ДЗОУБ-тай хамтран  сургалтаа үргэлжлүүлэх юм.










No comments:

Post a Comment