Сар шинээ хүндэтгэлтэй ёс төртэй угтлаа
Манай хамт олон 17-р жарны модон хонин жилийн сар шинийн баяраа хүүхэд
залуусынхаа хамт ардынхаа ёс заншлыг дээдлэн ахас дээдсээ хүндлэн бэлэг
дэмбэрэлийн үгээ хэлэлцэж сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Сар шинийн баярын
шинийн нэгний золгох үйл ажиллагаанд тус цогцолборын дарга Б.Лхамсүрэн,
захиргааны албаны дарга Д.Буянтогтох, англи хэлний багш Heather болон бусад багш ажилчид оролцож хүүхэд залуус маань ахмад настнаа
хүндэтгэн золгож идээ будаа элбэг дэлбэг сайхан шинэллээ. Байгууллагын дарга
хүүхэд залуустаа сар шинийн мэндчилгээг дэвшүүлж гарын бэлэг гардуулж өглөө.
Монголын
уламжлалт баяртаа хүүхэд багачууд залуус маань эртнээс бэлтгэн багш
ажилчидынхаа хамт бууз баншаа хийж орон байраа цэвэрлэн дээл хувцасаа бэлтгэн
морин жилээ амжилт бүтээл дүүрэн үдэж хонин жилтэйгээ золголоо. Сар шинийн
баярын өдрүүдээр хүүхэд залуучуудынхаа дунд монгол ардын ёс заншлыг сурталчлан
таниулах “Ёс заншлаасаа суралцъя”, “Би монгол хүүхэд” зэрэг соёл хүмүүжлийн
ажлуудыг зохион байгуулсан ба битүүний өдөр бага дунд ахлах 3 насны ангилалаар
бөхийн барилдааныг зохион байгуулж үзүүр түрүүний бөхчүүдийг өвчүү тэргүүтнээр
шагнан урамшууллаа. Мөн залуусын дунд шагайн харвааны тэмцээнийг зохион
байгуулан монгол тоглоом наадгайг сурталчлан таниуллаа.
No comments:
Post a Comment