2015 оны 02 саын 28 ны өдөр ХЗСХТЦ-ын Хүүхдийн төвд ЭМШУИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн
зөвлөх эмч хатагтай Габриелла Корситто мөн
багш Э. Анударь болон тус сургуулийн 7 оюутан ирж шүдний эрүүл ахуй, шүдээ хэрхэн
угаах, шүдээ хэрхэн арчлах талаар сонирхолтой сургалт зохион байгуулж, хүүхдийн
төвийн нийт 59 хүүхдэд шүдний үзлэг хийсэн. Уг сургалт, үзлэгийг “Монгол ТV” -ээс сурвалжлах баг ирж Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн
түвшин, урьдчилан сэргийлэх мөн авах арга хэмжээ болон олон нийтийн анхаарлыг
энэхүү асуудалд хандуулах зорилгоор эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэгтээ энэхүү
арга хэмжээний талаар оруулсан юм.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхдүүдэд байнга тусламж
дэмжлэг үзүүлдэг тус сургуулийн багш, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэн
ерөөж баярласан талархсанаа илэрхийлье.
No comments:
Post a Comment