Хүүхдийн
төвийн 2015 оны 3 сард хүүхдүүдийн дунд зохиогдох соёл хүмүүжлийн ажлын хүрээнд
:
Олон
улсын Эмэгтэйчүүдийн баярыг
угтаж Ахлах ангийн охидын гоо зүйн соёлын
түвшнийг дээшлүүлэх өөрийгөө бусдад таниулах, ардын ёс заншлаас сурах, үндэсний хувцасны зориулалтын талаар
мэдлэгтэй болох, хүүхдийн авьяас чадварыг
нээн хөгжүүлэх, танин мэдэхүй, оюуны хөгжлийг нэмэгдүүлэхэд зорилгоор “МАНЛАЙ ОХИН 2015” тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Тэмцээнд
13-16 насны охид оролцож оюун ухаан,
авъяас чадвараараа уралдаж “Манлай охин”-оор Алтангадас бүлгийн Ж.Лувсанмаа тэргүүн
байранд орж титэм, тууз, үнэ бүхий зүйлээр, 2-р байранд Алтангадас бүлгийн Б.Анударь 3-р
байранд Алтангадас бүлгийн Б.Ичинхорлоо нар тус тус шалгарч шагнуулав.
илүү их амжилт
ReplyDeleteХөөрхөн дүү нартаа хайртай шүү мундаг юм аа
ReplyDelete