Олон улсын Эмэгтэйчүүдийн
эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан
залуучуудын төвийн хөвгүүдийн зүгээс охиддоо сарнай цэцэг баярын
мэндчилгээг бэлэг болгон өгч өөрсдийн урлагийн номероор мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан
залуучуудын төвийн охидын зүгээс “Хөвгүүд-ирээдүйн аавууд” сэдэвт баярын үйл
ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаагаар охид өөрсдийн гараар
бэлтгэсэн амтат пиццагаар баярын ширээг засан хөвгүүдээ дайлж ая дууны
мэндчилгээ дэвшүүлэн, “Мистер” шалгаруулах тэмцээнийг залуучуудын зөвлөлөөс
зохион байгуулж нэгэн үдшийг дурсамж дүүрэн баярлаж өнгөрүүллээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдөр, монгол цэргийн баярыг
тохиолдуулан багш, ажиллагсдад зориулан 2015 оны 3 дугаар сар
12 өдөр гар бөмбөгийн тэмцээнийг
амжилттай зохион байгуулсан. Гар бөмбөгийн тэмцээнд дөрвөн нэгжийн 7 баг
тамирчид Б.Алтанцэцэг ахлагчтай Хүүхдийн төвийн 1-р баг тэргүүн байр эзэлж
удаах байранд Д.Оюунгэрэл ахлагчтай Аж ахуйн албаны 1-р баг шалгарсан. Мөн нэгжүүдийн дунд биллъярдын тэмцээнийг
зохион байгуулсан бөгөөд нэгж тус бүрээс эрэгтэй, эмэгтэй хоёр нийт 8 тамирчин оролцсноос эрэгтэй тэргүүн байранд аж ахиун албаны Б.Хүрэлхүү,
эмэгтэй тэргүүн байранд Захиргааны албаны Б.Лхамсүрэн нар шалгарав. Багш
ажилтнуудын баярын цэнгүүнийг зохион байгуулах комисс хариуцан дурсамж дүүрэн
нэгэн үдшийг тэмдэглэн дуулж бүжиглэн өнгөрүүлсэн.
No comments:
Post a Comment