2015/03/12

БНХАУ-ЫН НАНЖИН ХОТЫН ХОХАЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

БНХАУ-ЫН НАНЖИН ХОТЫН ХОХАЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

1. Хөтөлбөрийн зорилго
Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор БНХАУ-ын Нанжин хотын Хохай их сургуультай 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуульд цогцолбороос болон монголоос оюутан элсүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн бага зардлаар 1 жилийн хугацаанд хятад хэлийг орчинд нь эзэмшиж, сайн суралцсан тохиолдолд үргэлжлүүлэн өөрийн хүссэн мэргэжлээр 4 жил бакалаврт суралцах, хятад, англи хэлний мэдлэгтэй болж, хөгжсөн орны соёлд суралцан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох бүрэн боломжтой.
2. Хохай Их Сургуулийн танилцуулга
Хохай их сургууль нь 1915 онд байгуулагдсан, олон төрлийн мэргэжлээр сургалт явуулдгаас гидравлик инженерийн чиглэлээр улсдаа тэгүүлэх байр суурь эзэлдэг улсын түлхүүр сургуулиудын нэг юм. Уг сургууль нь нийт 19 коллежтой бөгөөд улсын зэрэглэлтэй нэг мэргэжлийн сургалт (гидравликинженеринг), улсад хоёрдугаар зэрэглэлийн гол мэргэжлийн долоон сургалт, үндэсний болон мужийн хэмжээний зургаан лаборатори, улсын болон мужийн хэмжээний арван судалгааны төв, докторын дараах судалгааны 12 төвтэй. Одоогоор тус сургууль нийт 3409 ажилтан, 49621 оюутантай, нийт 21 орны 492 гадаад оюутантай.

Бакалаврын мэргэжлүүд (хятад хэл дээр) 4 жил



1.    Ус ба усны нөөцийн инженер
2.    Байгалийн газар зүй болон нөөц
3.    Усны төсөл
4.    Усны байгаль хамгаалал болон усан цахилгаан станцын инженер,
5.    Хөдөө аж ахуйн ус хамгаалал инженер
6.    Боомт суваг болон эргийн инженер
7.    Далайн шинжлэх ухаан,
8.    Иргэний барилга,
9.    Тээвэр инженер,
10. Автоматжуулалт,
11. Цахилгааны инженер ба автоматжуулалт,
12. Эрчим хүч, цахилгааны инженер,
13. Шинэ эрчим хүчний шинжлэх ухаан, инженер,
14. Компьютерийн шинжлэх ухаан, технологи,
15. Харилцаа холбооны инженер,
16. Цахим мэдээллийн инженер,
17. Үзэл суртал ба улс төрийн боловсрол
18. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал
19. Радио, Телевиз
20. Телевиз, радио цацалт болон байршуулалт
21. Удирдлагын шинжлэх ухаан ба инженер,
22. Бизнесийн удирдлага,
23. Олон улсын эдийн засаг, худалдаа,
24. Геологийн инженер,
25. Судалгаа & зураглал инженер,
26. Газар зүйн мэдээллийн шинжлэх ухаан,
27. Математик,
28. Хэрэглээний физик,
29. Байгаль орчны шинжлэх ухаан, инженер,
30. Ус хангамж, ариутгах татуургын шинжлэх ухаан, инженер,
31. Англи хэл
32. Механикийн инженер,
33. Материал судлал ба инженер,
34. Хууль


3. Элсэлтийн шаардлага, журам, бүрдүүлэх материал

a.    Хэлний бэлтгэлд бүртгүүлэх материал
-          Гадаад паспортны хуулбар
-          4 хувь чээж зураг
-          Суралцахыг хүссэн анкет
-          Бүртгэлийн хураамж

b.    Бакалаврт бүрдүүлэх материал
Бакалаврын зэрэгт суралцахыг хүсэгч нь 18 нас хүрсэн, Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, бие бялдар эрүүл, суралцахыг хүссэн хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай ба Хятад улсын хууль тогтоомжид захирагдан сургуулийн дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй.
Суралцахыг хүсэгчид дараах материалуудыг бүрдүүлнэ.
Үүнд:  - Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар наториатаар батлуулсан байх
-       Гадаад паспортын хуулбар,
-       4 хувь чээж зураг,
-       эрүүл мэндийн үзлэгийн хуудас
-       суралцахыг хүссэн анкет
-       бүртгэлийн хураамж 

4.    Хичээл эхлэх болон бүртгэх хугацаа
Бакалаврын зэргийн сургалтын бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэлийн материал хүлээн авна. Хичээлийн эхний семестер 2015 оны 9 дүгээр сарын 1-нд эхлэнэ, 2-р семестер 3-р сарын 01нд эхлэнэ.

5.Төлбөр

ЗАРДАЛ
ҮНЭ ( юань )
ТАЙЛБАР
Хэлний сургалт - 1 жил
13,200 юань
Сурах бичгийн үнэ орсон
Дотуур байр - 1 сар
1000-1500 юань

Эрүүл мэндийн даатгал – 1 жил
600               юань


6.    Давуу тал: Хэлний бэлтгэлд 1 жил хувийн зардлаар суралцаж хятад хэлний HSK 4,5 шатны түвшинд тэнцвэл үргэлжлүүлээд 4 жил 100% тэтгэлгээр бакалаврт суралцах боломжтой. Мөн манайх тус сургуулийн монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага тул найдвартай, чанартай үйлчилгээг хүргэх болно.

7.      Холбоо барих
Хохай сургуулийн Монгол дахь гэрээт байгууллагын төлөөлөгч
Нэр: Б.Алтанцэцэг
Ажлын газар: Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор
Хаяг: УБ хот, БЗД 8-р хороо, Ботаникийн эцэс, УС-15 
Утас: 98114844
И-мейл хаяг: altantsetseg@happykids.edu.mn

Веб хуудас: https://www.happykids.edu.mn/

No comments:

Post a Comment