2015/03/15

Байцаа тариалах болон хураалтын дараах технологи



ХААИС дээр зохион байгуулагдсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмүү өртгийн сүлжээг  хөгжүүлэх  Дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “БАЙЦААНЫ ҮРСЛЭГ БОЙЖУУЛАЛТ –ТАРИАЛАЛТ- ХУРААЛТЫН ТЕХНОЛОГИ” сэдэвт сургалтын хөтөлбөрт манай байгууллагаас сургалт хариуцсан арга зүйч Б.Сүрэнцэцэг  хамрагдав. Тус сургалтыг ХХААЯ-наас зохион байгуулсан бөгөөд  ХААИС-ын зөвлөх багш, доктор Х.Мөнхтуяа, Хүнс  хөдөө  аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн   ажилтан, докторант   П.Алтантуяа, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд нар хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж  цаг үетэйгээ уялдсан маш  хэрэгтэй мэдлэг мэдээлэл түгээсэн  сургалт боллоо. Сургалтад нийт 40 гаруй хүн хамрагдаж  хоорондоо өөрсдийн  арвин туршлгаасаа хуваалцан санал бодлоо солилцлоо.






No comments:

Post a Comment