2015/03/17

“Баясах трейд” ХХК-ныхан багачуудыг баярлууллаа.

2015.03.17-ны өдөр тус цогцолборын Хүүхдийн төвийн бүлгүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Урлагийн бага наадам-2015” амжилттай болж өндөрлөлөө.
“Баясах трейд” ХХК-ны хамт олон манай хүүхдүүдийн урлагийн наадмыг үзэж сонирхохын зэрэгцээ сайн үйлсийн аяны хүрээнд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох PYSIO ундааг нийт хүүхдүүд болон урлагийн наадмын тэргүүн байр эзэлсэн баг хамт олонд зориулж бэлэглэсэн нь хүүхэд багачуудад гэнэтийн бэлэг болсон сайхан үйл ажиллагаа болов.

Ард түмэндээ эрүүл баталгаат хүнсээр үйлчилж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг тус компаны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.




No comments:

Post a Comment