2015/03/23

Шилжин явах цомын эзэд боллоо.


Дэлхийн Зөн ОУБ-ын Хүүхэд Хөгжил Хамгаалал Хөтөлбөрөөс хамтран ажилладаг байгууллагуудын дунд “Эв нэгдэл, Нөхөрлөл, Хамтын ажиллагааны төлөө хамтдаа” уриан дор гар бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд:
  • Эрүүгийн цагдаагийн газар
  • Нийслэлийн цагдаагийн газар
  • ЦЁГ-ын Дотоод хяналт шалгалтын алба
  • Хамгаалалтын газрын албаны спорт сургалтын хэлтэс /Хүч спорт хороо /
  • Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолбор
  • БЗД-ын Насан туршийн боловсролын төв
  • БЗД-ын 97-р сургууль
  • БЗД-ын 48-р сургууль
  • ДЗМОУБ-ын Хүүхэд Хөгжил Хамгаалал хөтөлбөр  гэсэн нийт 9 байгууллагууд оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Манай байгууллага тус тэмцээнд амжилттай оролцож, ширээний теннисний төрөлд БУНА О.Идэрмөнх 1-р байр,  гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2-р байр, мөн биеийн тамирын багш Д.Содномжамц “Шилдэг тоглогч”-оор тус тус шалгаран багийн дүнгээр 1-р байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо.







 



No comments:

Post a Comment