МУ-ын Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн багш, нийгмийн ажилтан нар байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Өнөр бүл төв нь 02-18 насны бүтэн өнчин, олдмол,
хаягдмал, хараа хяналтгүй хүүхдүүдийг өөрийн цэцэрлэг, хүүхдийн төвдөө хүлээн
авч 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг Монгол улсын халамж асрамжийн хамгийн ууган,
том төвийн нэг юм. 2015.03.03-ны өдөр тус
төвийн цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нараас бүрдсэн
10 хүний бүрэлдэхүүнтэй баг манай цогцолборын үйл ажиллагаа, хүүхэд залуусын
амьдардаг орчин нөхцөл, амьдрах ухааны болон мэргэжлийн сургалт, соёл
хүмүүжлийн ажил, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээтэй танилцаж холбогдох багш
мэргэжилтнүүдээс мэдээлэл авч туршлага судаллаа. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд залуусыг
хөгжүүлэн төлөвшүүлэхийг эрхэм зорилго болгосон хоёр байгууллагын багш ажилтнуудын
хамтын ажиллагаа улам өргөжиж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй ажил
боллоо.
No comments:
Post a Comment