Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг
билээ. Тэгвэл манай Залуучуудын төвийн
залуус өөрсдийн санаачлагаар нийт охидууддаа зориулан “Охиддоо
барих бидний бэлэг” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Залуус урлагын тоглолтоор
бэлэг барьж СУИС-ын 1-р курсын оюутан Ч.Билгүүнжаргал төгөлдөр хуураар дэлхийн
сонгодог ая тоглон, М.Дамдиндорж, Г.Батбилгүүн нар шүлгийн поппуригаар
охидынхоо сонорыг мялаав. Залуус чин
сэтгэлийнхээ үгийг хэлж, охидуудтайгаа өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Үзэсгэлэн гоо бэлгэдсэн
амьд сарнай цэцгийг хөвгүүд хацар гоо охиддоо бэлэглэж, үргэлж аз жаргалаар
дүүрэн явахыг хүсэн ерөөлөө. Энэ өдрийг охид маань гэнэтийн бэлгээр
дүүрэн, дуу хууртай хэзээ ч
мартагдахааргүй тэмдэглэн өнгөрүүллээ.
No comments:
Post a Comment