Монголын Боксын
холбоо 2010 оноос эхлэн манай цогцолбортой хамтран ажиллаж, сонирхогч
хүүхдүүдийг боксоор хичээллүүлэн улс дүүрэг, олон улсын тэмцээнүүдэд амжилттай
оролцуулж байгаа билээ.
Олон улсын Эмэгтэйчүүдийн
эрхийг хамгаалах өдөр 2015.03.08-нд Монголын
Боксын холбооны менежер, Олон улсын хэмжээний мастер Ц.Батнасан, Монголын
боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер Д.Батсүрэн болон шигшээгийн баг тамирчид, Боксын холбооны
гишүүд, “Баян тосон голд” ХХК-ны захирал Энхболд нар хүрэлцэн ирж цогцолборт
амьдарч буй 10-18 насны охидод ЕБС-д
өмсөх гурван хослол 44 ширхэг сурагчийн дүрэмт хувцас бэлэглэж баярын сюрприз
барилаа.
Хүрэлцэн ирсэн
хүндэт зочид болон нийт охиддоо зориулж манай хөвгүүд өөрсдийн бэлтгэсэн
урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа дуулж бүжиглэн, дурсгалын
зураг авхуулж нэгэн өдрийг баяр хөөртэйгөөр өнгөрүүлсэн юм.
Та бүхний цаашдын ажил
үйлс, их спортод тань өндрөөс өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment