2015/04/18

Бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 18 буюу Бямба гарагт Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээнд НЗД-ын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор идэвхтэй оролцож, хуваарилагдсан талбай болох Энхтайваны гүүрээс зүүн тийш, Дунд голын ай сав газрыг цэвэрлэлээ.

Тус их цэвэрлэгээнд цогцолборын нийт 45 ажилтан, албан хаагчид оролцон Энхтайваны гүүрээс зүүн тийш, Дунд голын ай сав газрын нийт 700 метр талбайг цэвэрлэж нийт 36 шуудай хогийг усгахад бэлэн болгов.










No comments:

Post a Comment