2015/04/10

Цогцолборынхоо Залуучуудын төвөөс өрх тусгаарлан гарч буй Б.Түвшинсайхан, Б. Наранзул нарынхаа хуримын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Цогцолборынхоо Залуучуудын төвөөс өрх тусгаарлан гарч буй Б.Түвшинсайхан, Б. Наранзул нарынхаа хуримын үйл ажиллагааг Гэрлэх ёслолын ордонд тэдний хамт олны дэмжлэгтэйгээр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Хуримаа хийж байгаа хос залуус маань бүтэн өнчин бөгөөд Б.Түвшинсайхан нь манай Хүүхдийн төвд 19 жил, Б.Наранзул нь Кристина нобелийн сангийн асрамжийн газарт 6 жил мөн 2013 оноос хойш манай Залуучуудын төвд 2 жил сурч амьдарч байсан залуус юм. Цогцолборын хамт олон хос залуусыг бага наснаас нь эхлэн аавын оронд аав, ээжийн оронд ээж болон асран халамжлан эрийн цээнд хүргэж амьдралын анхны босгыг алхуулсандаа маш их баяртай байгаа ба багш нийгмийн ажилтнуудын маань олон жилийн сурган хүмүүжүүлэх ажлын үр шимийг өнөөдөр хүртэж байгаадаа үнэхээр талархан, сэтгэл хөдөлж байна. 
Монголын эзмэг бүлгийн хүүхдүүдийг асран халамжлах ариун үйлсэд олон жилийн туршид сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хатагтай Кристина Нобель болон сангийн хамт олонд тэнгэрлэг буянтай үйлс бүтээж байгаад нь хамт олныхоо өмнөөс баярласан талархснаа илэрхийлэхийн зэрэгцээ бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Хуримын ёслолд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн “Хайрын хурим” салон, “Очирдагинас” ХХК, “Суман гүн“ ХХК, “Хүн хүний төлөө” үсчин гоо сайхны академийн хамт олон болон хувь хүмүүст халуун талархал илэрхийлье. 
















No comments:

Post a Comment