2015/04/17

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙХНЫ САЙН ҮЙЛСИЙН АЯН

Хүүхдийн төвийн арга зүйч  Б.Сүрэнцэцэг, биеийн тамирын багш Д.Содномжамц нарын санаачлагчаар Дэлхийн болон Ази тивийн өсвөр насны боксын аварга шалгаруулах тэмцээнд орох 2 хүүхэд, өсвөр насны хөл бөмбөгийн Лигийн тамирчин нэг хүүхдийг  иж бүрэн хувцаслах,  цогцолборын гадна биеийн тамирын талбайг тохижуулах ажлыг Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн  тэргүүн комиссар С. Баатаржавт  танилцуулахад маш нааштайгаар хүлээн авч нийгмийн  харицлагаа ухамсарлаж хамт олноороо зохион байгуулж туслахаар  болсон юм. Ингээд  2015.04.16 ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн хамт олон тус төвд  амьдарч сурч, хүмүүжиж байгаа сурагч  Б.Эрдэнэ-Очир, Ж.Гомбо-Эрдэнэ, А.Мөнгөнтулга нарт чин сэтгэлийн гараа сунгалаа. Эдгээр хүүхдүүд маань сурлага, спортоороо бусдыгаа хошуучлан  сурагч Б.Эрдэнэ-Очир нь Боксын Өсвөр насны Дэлхийн  болон Азийн  аваргын тэмцээнд 54 кг-ийн жинд,  Ж.Гомбо-Эрдэнэ нь Боксын Олон улсын өсвөр насны тэмцээнд 36кг-ийн жинд, А.Мөнгөнтулга нь Хөл бөмбөгийн Өсвөр насны улсын аварга шалгаруулах тэмцээнд  монгол улсаа  болон байгууллагаа төлөөлөн оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм.
Тус  их сургуулийн хамт олон манай 3 өсвөрийн тамирчдад бэлтгэл болон тэмцээнд оролцоход нэн шаардлагатай 2843000 төгрөгний Нийт 10 гаруй нэр төрлийн  хувцас хэрэглэлийг хандивлаж спортын өндөр амжилт  хүсэн ерөөсөн халуун сэтгэлийн сайхан  үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Тус төв дээр болсон хандивын үйл ажиллагаанд:
ХСИС-ийн Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Дотоод хяналт аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Соёл хүмүүжил, олон нийтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Баттогоо, ХСИС-ийн онсогч, Суралцагчийн холбооны тэргүүн, ахлах түрүүч Б.Баттогтох, дэд тэргүүн, түрүүч Б.Тэнгисболд болон хамт олны төлөөлөл оролцож цаашид байнга хамтран ажиллахаар боллоо.
Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хамт олноос болон хүүхдүүдийнхээ өмнөөс  ХСИС-ийн  хамт олонд эрүүл энх аз жаргал сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай













No comments:

Post a Comment