2015/04/24

“ЯРГУЙ” УРЛАГИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО




Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтан хүүхэд багачуудын авьяасыг нээн хөгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас асрамж халамжийн байгууллагуудын дунд зохион байгуулсан "Яргуй" урлагийн бага наадамд 7 төрлөөр хүүхэд залуусаа бэлтгэн амжилттай оролцууллаа. 
  • Гоцлол дуугаар Goodboys бүлгийн сурагч Ш.Лхагва-очир 1-р байр;
  • Хамтлаг дууны төрлөөр Happy kids /Лхагва-Очир, Ням-Очир, А.Анужин, Б.Анударь / хамтлаг амжиттай оролцож 2-р байр;
  • Хамтлаг бүжгийн төрөлд цогцолборын хөвгүүдийн чөлөөт бүжгийн Breacking Beat хамтлаг 3-р байр;
  • Гоцлол хөгжмийн төрөл Морин хуур хөгжмөөр “Сансар” бүлгийн сурагч Н.Баатаржав амжилттай оролцож  2-р байр;
  • Хамтлаг хөгжмийн төрөлд цогцолборын үлээвэр найрал хөгжмийн “Яргуй” хамтлаг амжилттай оролцож тэргүүн байр эзэлж тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
“Яргуй” урлагийн наадамд нийлбэр дүнгээр  2 тэргүүн байр , 2 дэд байр, 1 гутгаар байр эзэлж багаараа амжилттай оролцсон.
Өөрсдийн авьяас чадвараа нээн, идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ цаашдынх нь сурлага, урлаг, спортод өндөр амжилт хүсье.
















No comments:

Post a Comment