Монгол улсад хүүхдийн байгууллага
хөдөлгөөн үүсч хөгжсөний 90-н жилийн ойд зориулсан хүүхдийн асрамж халамжийн
төвүүдийн хүүхдүүдийн дунд зохион спортын 5-н төрөлт тэмцээн 2015 оны 4 дүгээр
сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн
спорт зааланд зохион байгуулагдсан. Уг тэмцээнд цогцолборын хүүхдүүд биеийн
тамирын багшийн удирдлаган дор бэлтгэл ханган оролцож дараах амжилтуудыг
гаргалаа.
- 16-18 насны охидын шигшээ баг Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн төрөл тус бүрд 1-р байр алтан медаль;
- 13-15 насны хөвгүүдийн шигшээ баг гар бөмбөгийн төрөлд 2-р байр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд 3-р байр хүрэл медаль;
- Ширээний теннис О.Мандах 3-р байр хүрэл медаль тус тус эзэлж шагнагдав.
Өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлж, байгууллагынхаа нэрийн өмнөөс тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчин хүүхдүүддээ цаашдынх нь спортод нь өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment