Цогцолборын хүүхдийн
төв Гэр бүлийн өдрийг угтан эцэг эхчүүд, хүүхдүүдэд хандсан үйл ажиллагаа
зохион байгуулсаар ирсэн ба энэ жил “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт өдөрлөгийг 5
дугаар сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт хүүхдүүдийн эцэг эх болон бидэнтэй хамтарч ажилладаг Олон
нийт цагдаа хамтын ажиллагааны төв, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамт
олон оролцсон ба үйл ажиллагааг нээж цогцолборын дарга Б.Лхамсүрэн хүрэлцэн
ирсэн эцэг эхчүүд зочид төлөөлөгчидөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн.
Өдөрлөгт хүрэлцэн
ирсэн зочид төлөөлөгчид болон эцэг эхчүүдэд зориулж хүүхдүүд урлагийн тоглолт
үзүүлж, “Бидний урлан” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулан ирсэн зочдын
талархалыг хүлээв.
Мөн манай
байгууллагатай хамтран ажилладаг Хууль сахиулахын их сургуулийн сэтгэл зүйн
тэнхимийн эрхлэгч доктор профессор, дэд хурандаа О.Нэмэхханд багш эцэг эхчүүдэд
зориулж “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтын
дараагаар эцэг эхчүүд хүүхдүүд хамтдаа “Гэр бүлийн нэг өдөр” аялалаар салхинд
гарч хөл бөмбөг, мини буухиа тэмцээнийг зохион байгуулж нэгэн өдрийг хөгжилтэй
өнгөрүүллээ.
Бүтэн өдрийн
хөгжилтэй наргиантай, хайраар бялхан өнгөрөөсөн өдөрлөг маань эцэг эхчүүд,
хүүхдүүдийн талархалын үгстэй, нүүрэндээ баярын нулимс, инээд хосолсон сайхан
үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
No comments:
Post a Comment