2015/05/11

Инээд хөөр бэлэглэсэн өдөр


Hunnu Mall -ын хамт олноос цогцолборын 4 – 18 хүртэлх насны 50 гаруй охид хөвгүүдийг  мини парк, уралдааны машин, цахим тоглоом болон бусад олон төрлийн суурин тоглоом дээр тоглуулан “Хүннү” кино театрын бага танхимд “Гурван найз” сvvлийн vеийн инээдмийн кино  сонирхуулж, гарын бэлэг гардуулах хандивын үйлчилгээг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд урилгаар зочилсон хүүхдүүд маань сэтгэгдэл өндөр нэгэн өдрийг хөгжөөн наргиан, инээд хөөр баяр баяслаар дүүрэн өнгөрөөж, нийгмийн хариуцлагатай ах эгч нартаа талархан өөрсдийн амьдрах ухааны сургалтаар хийсэн гарын бүтээлээсээ дээж болгон талархал хадгалууллаа.

Хүүхдүүдийн сурч хөгжих төлөвших явцад соёлын арга хэмжээний хүрээнд сонирхолтой хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлж сэтгэл зүрхээ гарган ажилласан Hunnu Mall –ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 























No comments:

Post a Comment