Наран мөрөөдөл
төрийн бус байгууллага нь 2015 оны 03 сараас эхлэн цогцолборт амьдарч, сурч
хүмүүжиж буй хүүхэд залуусын танин мэдэхүй, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх олон
талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал:
- Үндэсний сагсан бөмбөгийн супер лигийн тоглолт спортын төв ордонд 2 удаа
- 2015 оны 4 дүгээр сарын 14 өдөр дуучин A Cool буюу Анхбаярын төрсөн өдрийн концертыг UB Palace-д
- Хошин урлагийн “Эмоци” продакшны тоглолт
- Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд мод тарих цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа гэх мэт.
Нийгэмд
үйлчилдэг хоёр байгууллагын хувьд
цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажуулан өргөжүүлэх, хүүхэд залуусын хүмүүжил
төлөвшилд нөлөөлөх хэтийн чиг хандлагаа тодорхой болгох үүднээс 2015 оны
5 дугаар сарын 12-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, цогцолборын
дарга Б.Лхамсүрэн, “Наран мөрөөдөл” ТББ-ын тэргүүн Д.Наранбаатар нар гарын үсэг
зурлаа.
“Бусдын төлөө хөдөлмөрлөсөн үйлс бүхэн утга төгөлдөр” байдгийн учир та бидний хамтын үйл ажиллагаа улам бүр
өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
No comments:
Post a Comment