2015/05/25

Хаврын тариалалтаа хийлээ.

        Цогцолборын “ОД” хүүхдийн зусланд жил бүрийн ээлжит хаврын тариалалтын ажил 5 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд боллоо. Биологийн багш Цэрэн, багш П.Баасанжав нар тариалалтаар том жижиг 2 хүлэмжинд нарийн ногоо, гадаа ил талбайд хүнсний ногоо тариалав.        Удахгүй зусландаа гарах хүүхдүүд маань эрт ургацын шим тэжээлт салатны байцаа, редиска зэргийг өөрсдөө арчилж ургуулан зуны турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байгаа юм. Монголын уулын хөрс, малын бууцаа үндсэн бордоогоор ашиглаж улаан лооль, өргөст хэмх, амтат болон халуун чинжүү, нялх байцаа, улаан цагаан лууван, хүрэн манжин, хүрэн шош, сонгино, салат байцаа зэрэг нарийн ногоог тариалав.







No comments:

Post a Comment