Тус
Цогцолбор нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор
батлагдсан “ Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ
үнэлгээ хийх “ журам, Нийслэлийн Засаг
даргын 2013 оны “Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд
хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх” журмыг тус тус удирдлага болгон 2015 оны 05
дугаар сарын 15-20 нд Амьдрах ухааны
болон мэргэжлийн сургалтын багш нарын 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын үр
дүнд дотоод хяналт шалгалт зохион байгуулсан дүнг даргын зөвлөлийн хурлаар
хэлэлцээд хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах тэдний авьяасыг нээн хөгжүүлэх
чиглэлээр зохиож буй ажил, залуусыг мэргэжилтэй болгох ажил зохих түвшинд явагдаж
байна гэж дүгнэв.
Цаашид
2015-2016 оны хичээлийн жилд амьдрах ухааны сургалтуудыг дугуйлан, секц
хэлбэрээр зохион байгуулж багшийн ажлыг хүүхдүүд юу сурч мэдсэн , урлаг спортын
ямар амжилт үзүүлсэн байдлаар ажлыг нь
дүгнэж байхаар хурлаас үүрэг өгөв.
No comments:
Post a Comment