Азийн залуучуудын
чуулганы салбар хуралдаануудаар залуучуудын боловсрол, хөдөлмөр
эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг
оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил,
гэсэн дэд сэдвүүдээр хэлэлцүүлгүүд явагдсан. Мөн “Хөрөнгө оруулагч
бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум”, “Зүүн Хойд Азийн Залуучуудын
Симпиозиум” гэсэн хоёр томоохон чуулган болсон.
Энэхүү чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн
Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн
харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж
олгоход чиглэгдэж байлаа.
Ази тивийн залуучууд Монгол
оронд маань цуглан чуулаад, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нэгдмэл байр
сууринд хүрье гэж шийдсэнд талархаж байна
No comments:
Post a Comment