ХЗСХТЦ-ын ХҮҮХДИЙН
ТӨВ нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2015 оны
06сарын 1-ны өдөр “Эх үрсийн баяр”-аа инээд хөөр урам зоригоор дүүрэн тэмдэглэн
өнгөрүүллээ.
Хүүхдийн төв
нь баярын нээлтийн үйл ажиллагаагаа
өглөө төвийнхөө байранд хийж
цогцолборын дарга Б.Лхамсүрэн үг хэлж авьяаслаг хүүхдүүдийнхээ урлагын
тоглолтыг үзэж баясан сурлага хүмүүжил, авьяас билгээрээ бусдыгаа хошуучлан
манлайлсан тэргүүний хүүхдүүддээ урмын үгээр шагнан улам их амжилтыг хүсч уут
дүүрэн бэлэг гардуулав .
Хүүхдийн баярын
үйл ажиллагаа маань хөтөлбөрийн дагуу
үдээс хойш “Бодь Бадмаараг” ресторанд хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжлэн амтат сайхан зоог барин багш
нарынхаа урлагын мэндчилгээ, хамтлаг дуучдын ая дууг хүлээн авч дурсамж дүүрэн
өнгөрөөлөө.
Бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс
уригдан ирцгээж хүүхэд багачуудын цангинасан инээд баяр хөөрийг хуваалцан
“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-ээр аялцгаасандаа ихэд тааламжтай
байлаа.
Мөн энэ жил
Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг улс даяараа
тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд хүүхдийн баяр угтсан төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа юм.
Цогцолборын дарга удирдлагууд, шилдэг хүүхдүүд маань ч
ойн хүндэтгэлийн арга хэмжээнд уригдан оролцож, төвд сурч амьдарч буй
хүүхдүүдийн төлөөлөл болох Хүүхдийн
өөрөө удирдах зөвлөлийн идэвхтэн гишүүд, хариуцсан багшийн хамт Найрамдал зусланд 3 хоногийн арга хэмжээнд
оролцон үе тэнгийн найз нартаа дуу хоолойгоо түгээгээд ирсэн.
No comments:
Post a Comment