Хүүхдийн
“Од” зусланд нийт 75 хүүхэд амарч байгаа бөгөөд 1 дүгээр ээлжийн хөгжлийн хөтөлбөрийн
дагуу хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний бие бялдрыг
хөгжүүлэх, чийрэгжүүлэх чиглэлээр хөл бөмбөг, сагсан бөмбөг, буухай
тэмцээнүүдийг зохион байгуулж, ахуйн осол, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх
сургалт, бүлгүүдийн дунд “Үлгэрийн баатрууд амилсан нь” сэдэвт жүжигчилсэн
тоглолтуудыг зохион байгуулсан байна.
Мөн
хүүхдүүдэд эрүүл аж төрөх, зөв унтаж амрах, хооллох, өглөө өдрийн дасгалыг
тогтмол хийлгэж цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа нь зохион байгуулагдан
явагдаж байна. Хүүхдүүд бүгд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж шинжилгээ хийлгэсэн
ямар нэгэн өвчнөөр өвчилсөн хүүхэд байхгүй хэвийн байна.
Шалгалтаар доорхи зөрчил илэрснийг газар дээр нь засуулж
шийдвэрлүүлэв. Үүнд:
Хүүхдүүдийн аюулгүй байдлын хангах талаар байрнуудын дунд
байрлах цахилгааны 3 шон, гал тогооны орчим байх 1 шонгууд унаж эрсдэл бий
болох нөхцөл үүссэн байсныг Төв аймгийн Жаргалант сумын эрчим хүчний засварын
бригадтай ярьж засуулсан мөн усан
сангийн таг бөхлөөгүйгээс хүүхдүүд унаж осолдох эрсдлээс урьдчилан сэргийлж тагийг
бөхлүүлснээс гадна хөл бөлбөмбөгийн
талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж хүүхэд гэмтээсэн байсныг гагнуулж хэвийн
байдалд оруулсан, онцгой байдал үүссэн үед хүүхдийн зусланд ажиллах журам,
бүдүүвч зургийг хийлгэсэн болно. Зусланд хүүхдүүд нар салхи агаараар чийрэгжиж сүү
цагаан идээ хэрэглэж сэтгэл өндөр тухтай амарч байна.
No comments:
Post a Comment