2015/06/21

НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА АУДИТЫН ТАЙЛАНД ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

Ажлын баримт: 3004/09

НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА
АУДИТЫН ТАЙЛАНД ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

2015 оны ... сарын ...
Аудитад хийгдсэн нэгж:
"Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор"

Дотоод аудитын нэгж: Гүйцэтгэлийн аудитын хэлтэс


Зорилтууд
Зөвлөмж
Хариу арга хэмжээний төлөвлөгөө
Биелэлт




1

Даргын зөвлөлөөс "Даргын зөвлөл ажиллах журам"-ыг хэрэгжүүлж ажиллах;
2015 оны Даргын зөвлөлийн  хурлын хуваарийг гаргах хуваарийн дагуу хуралдах  



Цогцолборын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20 ны өдрийн 11 дугаар тушаалаар даргын зөвлөлийн бүрэлдэхүүн болон журмыг  батлав.
Зөвлөлийн хурал хийх хуваарийг 2015 оны 04 дүгээр сарын 20 ны өдрөөс эхлэн журмын 2,2-т тусгасны дагуу хийж батлуулав. 
Гүйцэтгэх удирдлагууд ажилтан, албан хаагчдын төлөвлөгөөг АБТ дах чиг үүрэгтэй уялдуулж төлөвлөх, гүйцэтгэлийг бодит байдалтай нийцүүлж дүгнэх;

Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам шинээр боловсруулах, журмын хэрэгжилтийг хангуулах
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын 6 дахь заалтыг үндэслэн Цогцолборын албан хаагчдын ажил үүргийн биелэлтийг дүгнэх журам”-ыг боловсруулан батлуулсан.
Уг журмын дагуу албан хаагчдын 2015 оны  1,2 дугаар улирлын  ажил үүргийн биелэлтийг дүгнэж 1 улиралд 32 ажилтанд ур чадварын нэмэгдэл олгосон.
Хүний нөөцийн ажилтан АБТ дах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;

Нээлттэй ажлын байрны зарыг түгээх олон мэдээллийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх
Нээлттэй ажлын байрны зарыг мэдээллийн лавлах 1950, байгууллагын болон unegui.mn, zarmedee.mn, 5050.mn зарын сайт, facebook.com ОНМСүлжээ сайтуудаар тус тус зарлан зарыг түгээх цахим мэдээллийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн.
Ажилд орох хүсэлт гаргасан иргэний өргөдлийг программд бүртгэх
2015 оны 04 дүгээр сарын 27-ноос ажлын байртай холбоотой нийт 5 өргөдөл хүлээн авч UB1200 өргөдөл гомдлын цахим хуудсанд бүртгэн хуулийн хугацаанд  шийдвэрлүүлсэн. Бүртгэсэн мэдээнээс харахад хүүхэд асрах  чөлөө дууссан ажилтан ажилдаа эргэн орохыг хүссэн 2, албан тушаал дэвшиж ажиллахыг хүссэн 2, нээлттэй ажлын байранд ажилд орохыг хүссэн 1 өргөдөл байна.  
“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу хувийн хэргийн иж бүрдлийг бүрэн  бүрдүүлэх
2015 оны 04 дүгээр сарын 20 ны өдрөөс хойш ажилд томилогдсон 3 ажилтанд хувийн хэргийг нээж “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу хувийн хэргийн иж бүрдлийг бүрэн  бүрдүүлсэн.  
Байгууллагын дотоод журмыг мөрдөж ажиллах;
Цогцолборт амьдарч буй  хүүхэд залуучуудын хүүхдийн мөнгөний орлого, хадгаламжийн дэвтэр дэх гүйлгээг  хагас бүтэн жилээр Даргын зөвлөлд танилцуулах
2015 оны 05 сарын 18-ны Даргын зөвлөлийн хурлаар цогцолборт амьдарч асрамж халамжийн үйлчилгээ авч байгаа нийт хүүхэд залуусын хадгаламжийн дэвтрийн гүйлгээ болон үлдэгдэл, цаашид хэрхэн ажиллах тухай үүрэг даалгавар өгсөн. 2015 оны 01 сарын байдлаар 34 хүүхдийн 40 хадгаламжийн дэвтэр байсан. Хадгаламжийн дэвтрийн үлдэгдэл нийт 26344823 төгрөг, орлого 6680000 төгрөг, зарлага 200000 төгрөг, эцсийн үлдэгдэл 33224823 төгрөг болж байна. Эдгээр хүүхдүүд нь БЗД-ийн халамж дээр сар болгон өгдөг хүүхдийн мөнгөний хадгаламжийн дэвтэртэй түүнийгээ 18 нас хүрээд өөрсдөө авдаг.
1.     Хадгаламжийн дэвтэртэй хүүхдүүдийн хадгаламжийн хүүг бодуулж үлдэгдлийг эцсийн байдлаар гаргах.
2.     Хүүхдийн мөнгөний хадгалажийг БЗД-ийн халамжийн хариуцсан ажилтнаас хүүхэд тус бүр дээр хичнээн хуримтлал үүссэн байгааг мэдэх.
3.     Хүүхдүүдэд тусламж хэлбэрээр хувь хүн болон албан байгууллага хэдэн төгрөгний тусламж дэмжлэг үзүүлсэн байгааг тодорхой болгох /хадгаламжийн тухайд/.
4.     Групп тогтоолгосон хүүхдүүдийн группын мөнгөний хуримтлалд хяналт тавих гэсэн үүрэг даалгавруудыг өгсөн.
Даргын зөвлөлийн хурлаар жилийн эцэст танилцуулахаар үүрэг болгосон.


2

Захиргааны болон аж ахуйн албадууд үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг тайлагнаж ажиллах;


Захиргааны болон аж ахуйн албадууд төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг улирал бүрийн сүүлийн долоо хоногийн Даргын зөвлөлийн хурлаар  тайлагнах
Захиргаа болон аж ахуйн албадууд нь 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан  1 дүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтийг 4 дүгээр сарын 20, 2 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлтийг 6 дугаар сарын 19-ний өдрийн даргын   зөвлөлийн хурлаар тус тус тайлагнасан.
Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн ажиллах;
Байгууллагын Стратеги төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргаар батлуулж,  хэрэгжилтийг жил бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх
Байгууллагын Стратеги төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргаар батлуулсан. Хэрэгжилтийг 2015 оны 12 сард даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.



3

Ажилд томилох тушаалын үндэслэлийг зөв гаргах;

Ажилд томилох тушаалын үндэслэлийг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтыг нэмж оруулах
Ажилд томилох тушаалын үндэслэлийг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтыг нэмж оруулж байна.
Цогцолборын аж ахуйн болон хүнсний материалын худалдан авалтыг ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу хэрэгжүүлэх
Хүнсний тендрийг 2015 оны 05 сарын 15-наас өмнө багтаан зарлах

‘’Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай’’ хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд  2015 оны 05 сарын 06-ны өдрийн А/14 тоот тушаалаар үнэлгээний хороог байгуулан хүнсний бараа материалыг
         Багц-1 Мах, махан бүтээгдэхүүн
         Багц-2 Сүү,сүүн бүтээгдэхүүн, Хүнсний килограммын болон ширхэгийн бараа бүтээгдэхүүн
         Багц-3 Гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа
         Багц-4 Чихэр, жимс жимсгэнэ
         Багц-5 Хүнсний ногоо болон хоол амтлагч гэсэн ангилалаар харьцуулалтын аргаар тендер зарлаж, үнэлгээний хорооны  05 сарын 20-ны өдрийн хурлаар шууд гэрээ байгуулан ажиллах тухай зөвлөмжийг захиалагчид өгсөн.
        Уг зөвлөмжийн  дагуу батлагдсан төсөвт багтаан 2015 оны 6-12 дугаар сарын хүнсний материал худалдан авалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан хуульд заасан шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй гэрээ байгуулж, дүгнэж ажиллахаар зохион байгуулалт хийгдсэн.



4

НИТХТ-дийн 2014 оны  66 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах;
НӨХГ-с Хөрөнгө худалдан авах, хөрөнгө бүртгэн авах тухай зөвшөөрөл  ирэх бүрт 30 хоногт багтаан хэрэгжилтийн тайланг НӨХГ-т хүргүүлэн ажиллах
Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн 135 тоот тогтоолыг үндэслэн Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ‘’Иргэдийн оролцоог дэмжих хоёр дах шатны төсөл’’-ийн хүрээнд 2012-2013 онд баригдсан 675083,9 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийн 35900,0 мянган төгрөгний үнэ бүхий халуун хүйтэн усны бойлерыг Нийслэлийн Засаг даргын А/18 дугаар захирамж, байгууллагын даргын 2015 оны 03 сарын 26 өдрийн А/08 тоот тушаалын дагуу тоног төхөөрөмжийн дансанд бүртгэлд 01-р улиралд авсан. Зөвлөмжийн дагуу хөрөнгө бүртгэн авсан тухай нийслэлийн өмчийн харилцааны газарт байгууллагын 30 дугаар тоот албан бичгээр мэдээг хүргүүлсэн.
Дотоод хяналт мониторингийн ажилтан “Цогцолборын дотоод хяналт шалгалт явуулах журам”-ын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах;

Цогцолборын хэмжээнд хийгдэх гэрээ хэлцлийг эзэнжүүлэн шинэчлэн нэгдсэн бүртгэлд авч  дугаар өгч баталгаажуулан  биелэлтэд хяналт тавьж хэрэгжилтийн талаар даргын зөвлөлийн хуралд хагас бүтэн жилээр тайлагнах
Тус цогцолбор нь 2015 онд 28  байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, гэрээ болгоныг эзэнжүүлж дотоод хяналт мониторонгийн ажилтнаар нэгдсэн бүртгэл хөтлүүлэн дугаар өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Байгуулсан гэрээний 16 гэрээ санхүү аж ахуйн чиглэлээр, 12 гэрээ хамтран ажиллах чиглэлээр тус тус хийгдсэн байна. Гэрээний хэрэгжилтийн талаар даргын зөвлөлийн 2015 оны 06 дүгээр сарын 19-ны өдрийн хурлаар хэлэлцсэн болно.
Цогцолборын нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хуваарь гаргаж хуваарийн дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гэнэтийн шалгалтуудыг хийж илэрсэн зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар үүргийн болон зөвлөмжийн биелэлтийг шалгах гүйцэтгэлийн  хяналтыг тус тус явуулах
1. Байгууллагын нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналт мониторонгийн шалгалтын хуваарийг оны эхнээс батлуулан хэрэгжүүлж хуваарийн  дагуу энэ оны 02 дугаар сарын 09–нөөс 12-ны хооронд  цогцолборын Аж ахуйн албанаас хийж буй ажил, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, гал тогооны үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтийг  шалгах ажлын хэсэг даргын тушаалаар томилогдож  удирдамж төлөвлөгөөний дагуу шалгалтыг явуулж дүнг 2015 оны 02 дугаар сарын 17 ны өдрийн цогцолборын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, агуулахын бүртгэл хөтлөлт шаардлагын түвшинд хүрэхгүй, гал тогооны үйлчилгээ хоолны амт чанар,  норм стандарт зохих түвшинд байна гэж дүгнэн илэрсэн зөрчлийг арилгуулхаар зөвлөмж хүргүүлж биелэлт үр дүнг тооцсон болно.
2.   Мөн  2015 оны 05 дугаар сарын 11-15- нд  Амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтын багш нарын 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын үр  дүнг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах тэдний авьяасыг нээн хөгжүүлэх чиглэлээр зохиож буй ажил болон залуусыг  мэргэжилтэй болгох ажил зохих түвшинд явагдаж байна гэж дүгнэв.
 Цаашид  2015-2016 оны хичээлийн жилд амьдрах ухааны сургалтуудыг дугуйлан, секц хэлбэрээр зохион байгуулж багшийн ажлыг хүүхдүүд юу сурч мэдсэн , урлаг спортоор  ямар амжилт үзүүлсэн байдлаар  нь дүгнэж байхаар хурлаас үүрэг өгөгдөв.
3. Цогцолборын хүүхдийн төв, залуучуудын төвд ажиллаж байгаа жижүүр болон жижүүр багшийн үйл ажиллагаа, байгууллагын аюулгүй байдал, хүүхэд залуучуудын дэг журам, бүлгүүдийн эмх цэгцийг 2 удаа шалгахад хүүхдийн төвөөс 9 хүүхэд байранд хоноогүй ба зарим нь чөлөө аваад ирээгүй зарим нь  байрнаас оргосон, залуучуудын төвөөс 2 залуу байранд хоноогүй Хонгорзул 2 хоног, Баасанжав байрандаа ирээгүй 7 хонож байсан бөгөөд энэ асуудлуудыг холбогдох төвийн эрхлэгч нарт нь танилцуулж оргосон хүүхдээ олох, байранд ирээгүй залуустай уулзаж шалтгааныг тогтоосон болно.
4.     Цогцолборын захиргааны албаны дарга, ДХШҮ-ний ажилтан нар  2015 оны 5 дугаар сарын 14-ны 14.00 цагт байгууллагын багш, ажилчдын ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд гэнэтийн шалгалт хийхэд мужаан М.Төрбат, сантехникийн слесарь Б.Пунцаг, барилгын өргөн мэргэжлийн багш Ч.Зандраабал нар ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж ажлын хариуцлага алдсан, мөн хүүхдийн төвийн жижүүрээр туршилтын хугацаанд ажиллаж байсан Б.Батболд ажлын байраа орхин согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил тус тус гаргасан тул Б.Батболдтой хөдөлмөрийн гэрээ цуцалсан, М.Төрбат, Ч.Зандраабал, Б.Пунцаг нарын үндсэн цалинг Цогцолборын даргын 2015.05.15 –ны өдрийн б/ 33,34,35 тоот тушаалаар үндсэн цалинг 1-2 сар 20% хасан сахилгын шийтгэл оногдуулсан болно.
Захиргааны дарга АБТ дах чиг үүргийг хэрэгжүүлж, цогцолборын хэмжээнд тавих дотоод хяналтыг сайжруулах;
 “Цогцолборын дотоод хяналт шалгалт явуулах журам”-ын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах ажилд байнгын хяналт тавьж ажиллах
“Цогцолборын дотоод хяналт шалгалт явуулах журам”-ын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах ажилд байнгын хяналт тавьж ажиллаж байна.



5


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 139 дүгээр тушаалын 1,2 дугаар хавсралтад заасан стандартын  дагуу ТЭМ-ын зарцуулалтыг  хянах;
Норм стандартыг үндэслэн технологийн картыг шинэчлэн гаргаж, ээлжийн тогооч нараар зарцуулалтын тайланг гаргаж хяналт тавих

2015.05.05-ны өдөр 66ш хоолны  технологийн картыг шинэчлэн гаргаж даргаар баталгаажуулан шинээр гарсан технологийн картны дагуу хүнсний орцыг тогтоож хүнсний материалыг норм нормативын дагуу өгч байна. Хүнсний материалын зарцуулалтын тайланг тухайн өдрийн хүүхдийн тоотой тулган хяналт тавьж ажиллаж байна.
Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин, хөдөлмөрийн хөлс тодорхойлох журмыг баримтлан  ажиллах;
2005 оны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт болох “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-г мөрдөн ажиллах
2005 оны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт болох “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4 ‘’ ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсэны болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох тэтгэмж гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ийг ажилтаны цалин хөлснитй бүрэлдэхүүнд оруулахгүй’’ заалтыг хэрэгжүүлэн 5 ажилтанаас 239199 төгрөгийн суутгал хийж, 30 ажилтаны ээлжийн амралтыг журмаар тооцон олгосон.



Аудитаар илэрсэн асуудлуудыг давтан гаргахгүй байх;
Зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах
Захиргааны албаны дарга
Д.Буянтогтох


АУДИТ ХИЙГДСЭН:
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН
ТУСГАЙ ЦОГЦОЛБОРЫН ДАРГА                                                         Б.ЛХАМСҮРЭН
                                              НЯБО                                                         А.ГЭРЛЭЭ
тэмдэг













No comments:

Post a Comment