Өнгөрсөн 20 жилийн хугацаанд
монголын хүүхэд залуучуудтай ажилладаг 150
гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд давхардсан тоогоор ХБНГУ-д дадлагад оролцож мэргэжил дээшлүүлсэн ба ХБНГУ-ын 80 гаруй зөвлөх багш нар монголд ирж жил бүр
уламжлалт симпозиум сургалтыг явуулсаар ирсэн.
Энэ жил ХБНГУ-ын
Бад Зегеберг дэх Залуучуудын Академид 2015.06.20-07.02-ны хугацаанд Монголын 7
оролцогчийн 5 багш нь манай цогцолбороос оролцож “Театрын сурган хүмүүжүүлэх
арга зүйн” гүнзгийрсэн шатны сургалтад хамрагдаж хүүхэд өсвөр үеийнхэнтэй
ажилладаг Европын хөгжсөн орны шилдэг арга зүйд суралцаж өөрсдийн орны, хүүхэд
залуустай ажилладаг ажлынхаа хөрсөнд буулган тусгай модуль боловсруулахаар
төлөвлөөд байна.
Мөн хоёр талын удирдлагууд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, 2016 онд Монголд болох ээлжит симпозиумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар тохиролцов.
No comments:
Post a Comment