2015/07/06

Баяр наадмыг угтсан нийтийн их цэвэрлэгээнд цогцолборын хамт олон идэвхтэй оролцлоо


Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний  Бямба гарагт  нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсанЭнэ их цэвэрлэгээнд  НЗД-ын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор идэвхтэй оролцож, хуваарилагдсан талбай болох Туул голын дагуу ногоон бүсийн 12-13-р өртөө бүхий газар нутгийн талбайг цэвэрлэсэн.

Тус их цэвэрлэгээнд цогцолборын багш ажилчид, залуус нийлсэн 19 хүн оролцож  нийт 32 шуудай хог хаягдлыг устгахад бэлэн болгож наадмын бэлтгэл ажилд хувь нэмрээ орууллаа. 






No comments:

Post a Comment