2015/07/31

The Amazing Race - 3


Хамтран ажиллах гэрээний дагуу “ЦЭЦЭГЛЭХ ИРЭЭДҮЙ” ТББ-ын гадаадын сайн дурын баг, монгол багш орчуулагчдын баг мөн зохион байгуулагч нарын багын хамт олон  06.29-07.10 хүртлэх хугацаанд нийт давхардсан тоогоор 19 гадаад /англи, америк гонконг, сингапур, филиппин, канад/ 71-н монгол багш нарын бүрэлдэхүүнтэй зуны сургалтын эхний ээлж буюу 1 дүгээр долоо хоногийг “Уралдаан”, 2-р ээлж буюу 2-р долоо хоногийг “Олимп” сэдэвтэй амжилттай зохион байгуулсан.
Нийт хүүхдүүдийг насны ангиллаар нь холимог бүлэгт гэр бүл болгон хувааж хөтөлбөр төлөвлөгөө, урьдчилан гаргасан хөгжлийн хөтөлбөрийн дагуу 10 хоногийн турш хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ хөгжүүлсэн, урам зориг өгч, хайрлаж хүндэлсэн харилцан ойлголцсон  хүмүүжил төлөвшилд чухал нөлөө үзүүлсэн маш үр дүнтэй үйл ажиллагаа болж өнгөрлөө.
             “Цэцэглэх ирээдүй” ТББ-ын 3-р ээлж нь 2015.07.20-24-ний хугацаанд “Өдөр бүр өөр” гэсэн уриатайгаар ажлын 5 өдөр өөр өөр үйл ажиллагаануудыг зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 3-р ээлжид Гонконг, Канад, Энэтхэг, АНУ-ын гадаад сайн дурын ажилтан, монгол орчуулагч багш нийлсэн 56 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан ба нийт хүүхдүүдийг 6 багт хуваан оролцуулсан. 4-р ээлж нь 2015 оны 07 дугаар сарын 27-31-ны хугацаанд  “Believe Belong Become” буюу Өөртөө итгэ, Мөрөөдөлтэй бай”, Зорилгодоо хүр” гэсэн уриатайгаар ажлын 5 өдөр 8 төрлийн мэргэжлийн өртөөнд тулгуурлан үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Энэ удаад зусланд амарч буй нийт хүүхдүүдийг 8 багт хуваасан ба тус байгууллагын гадаад дотоод нийлсэн 60 сайн дурын ажилтнууд ажилласан.
          The Amazing Race-3 буюу Дархан хот руу аялж хөгжилтэй даалгавар биелүүлэн хамгийн чанартай бөгөөд богино хугацаанд даалгавраа биелүүлсэн 3 багийг шагнаж, УБ хотод очиход нь Тэнгист кино үзэх, ресторанд багаараа хамт хооллох шагнал хүлээж байсан. Нийт 12 баг Дархан руу хөдлөхөөс эхлүүлээд янз бүрийн олон даалгаврыг өрсөлдөөнтэй биелүүлснээс 3 багийг шалгаруулан шагнаж урамшуулсан.
Тус байгууллагын үйл ажиллагааг дүгнэхэд хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх, зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх, бусдыг хайрлан энэрэх сэтгэл төлөвшүүлэх зорилгоор гадаад дотоодын олон сайн дурын ажилтан багийг авч ирэн 4 долоо хоногийн турш өдөр бүр өөр өөр сэдэв, агуулгатай хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон олон талт үйл ажиллагаа явуулдгаараа ач холбогдол өндөртэй байдаг юм.
           “Цэцэглэх ирээдүй” ТББ-ын зочид төлөөлөгчдөд зориулан “Манайд ирээрэй”  хүүхдийн урлагийн 4 удаагийн тоглолтыг манай төвийн хүүхдүүд зохион байгуулсан.




No comments:

Post a Comment