Хамт олноороо хэлэлцэн
шагналынхаа мөнгөөр “МОНГОЛЫН ЩВЕЙЦАРЬ” хэмээн нэрлэгддэг, цэнхэр сувд ХӨВСГӨЛ
далай руу аялахаар шийдэн зуны дэлгэр цагаар 2 группэд хуваагдан аялсан юм.
Хөгжилтэй, наргиантай бас
хүмүүсийн нуугдмал авьяас илэрсэн дуутай хууртай дурсах зүйлтэй, хамт олныг
нэгдүүлж чадсан гайхамшигтай аялал болж ажиллагсад маань эрүүл агаар, байгалийн
сайханд магнай тэнэгэр, сэтгэл хангалуун аялцгаан далай ээжийнхээ усанд булхан дараа
жил хаашаа явахаа төлөвлөн сайхан амраад ажилдаа орцгоож байна.
Дэлгэр Монгол орныхоо тоолоод баршгүй, үзээд ханашгүй байгалын үзэсгэлэнт
газруудаар дахин дахин аялан амрахаар төлөвлөж байгаа хамт олны маань хүсэл
зорилго биелнэ гэдэгт баттай итгэн энэ удаагийн аялалын зургаар дурсамжаа
өндөрлөж байна.
No comments:
Post a Comment