Нийслэлийн
төр захиргааны байгууллагаас гадаад хамтын ажиллагааны хүрээнд жил бvр зохион байгуулагддаг Хүүхэд
солилцооны нөхөрлөлийн хөтөлбөр энэ удаад ОХУ-ын Эрхүү хотод
2015 оны 08 дугаар сарын 10-17 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү аялалд манай цогцолборын 2 хүүхэд болох Д.Найдварсүрэн, М.Энхжаргал нар
хамрагдаж, соёлын олон арга хэмжээнд оролцож их зүйлийг үзэж сурч мэдлээ.
Цогцолборын дарга Б.Лхамсүрэн нөхөрлөлийн хөтөлбөрт оролцсон хүүхдүүдээ хүлээн
авч уулзан, ярилцаж цаашдын сурлагын амжилтыг хүсэн ерөөлөө.
Манай байгууллагаас уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн
зардлыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Гадаад харилцааны хэлтсийнхэн шийдвэрлэж
өгсөнд хүүхдүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.
No comments:
Post a Comment