2015/08/26

Сөүл хотын хүүхэд залуучуудын соёлын харилцааны төвөөс пүүз хандивлалаа


            Сөүл хотын Хүүхэд залуучуудын соёлын харилцааны төв нь өнгөрсөн хавар өөрийн хотдоо “Итгэл найдвар” гэсэн уриан дор Улаанбаатар хотод амьдарч буй эмзэг бүлгийн хүүхдүүдэд 10000 ширхэг пүүз цуглуулсан байна.
Уг пүүзүүд тараах эхний байгууллагаар манай цогцолборыг сонгож нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 220 ширхэг пүүз өгөхөөр боллоо. Уг нээлтийн үйл ажиллагаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Нарангэрэл, Сөүл хотын хүүхэд залуучуудын соёлын харилцааны төвийн дарга Чон Сон Ү, Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү болон Сөүл хотын Их сургуулийн оюутнууд, Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын албаны төлөөлөл нар оролцлоо.
Манай цогцолборын хүүхдийн төвийн хүүхдүүд  баярлаж талархсанаа илэрхийлэн урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.
Уг арга хэмжээний хоёр дахь үе шат нь Сөүл хотын Их сургуулийн оюутнууд манай төвийн хүүхдүүдэд мэргэжил сонголт, хүнсний аюулгүй байдлын талаарх сургалтыг зохион байгуулж, хөгжилтэй тэмцээнүүдийг зохион байгуулснаар өндөрлөлөө.





























No comments:

Post a Comment