1995 оноос эхлэн ХБНГУ-ын Сургуулиас
гадуурх сургалтын байгууллагуудын холбоо /ADB/ болон
Бад-Зегеберг
дэх Залуучуудын академитай Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, 2011
оноос манай цогцолбор, Монголын сургуулиас гадуурх сургалтын “Sunrise” холбоо хамтран “Ардчилсан боловсролыг Монголын өсвөр
үеийнхэнд олгох нь” хөтөлбөрийг 20 жил тасралтгүй, амжилттай
хэрэгжүүлж ирсэн
билээ
Энэ жил ХБНГУ-ын Бад Зегеберг дэх
Залуучуудын Академид 2015.06.20-07.02-ны хугацаанд Монголоос 7 хүний
бүрэлдэхүүнтэй баг байснаас 5 багш нь манай цогцолбороос оролцож “Театрын
сурган хүмүүжүүлэх арга зүйн” гүнзгийрсэн шатны сургалтад хамрагдаж хүүхэд
өсвөр үеийнхэнтэй ажилладаг Европын хөгжсөн орны шилдэг арга зүйд суралцаж
өөрсдийн орны, хүүхэд залуустай ажилладаг ажлынхаа хөрсөнд буулгахаар эх
орондоо ирсэн. Энэхүү ажлын эхлэл нь энэ сарын 2,3-ны өдрүүдэд Монголын
сургуулиас гадуурх сургалтын “Sunrise"
холбоо, ДЗОУБ-ын ХХХХөтөлбөртэй
манай байгууллага хамтран сургалт - арга зvй, хэлэлцvvлэг уулзалт зохион
байгуулж германд дадлагажсан
тvгээгч багш нар vйл ажиллагааг чиглvvлэн сургалтыг зохион байгууллаа.
Үүнээс гадна 2015 оны 08 дугаар сарын 2-4
өдрүүдэд нийт 10 цагийн хөтөлбөрөөр “Од”
зусланд амарч буй ахлах насны 26 охид, хөвгүүдэд театрын сурган хүмүүжүүлэх
арга зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа. ХБНГУ-ын Бад Зегеберг хотын
Залуучуудын академид театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр гүнзгийрүүлэн
суралцсан Б.Алтанцэцэг, Б.Дамдинсүрэн, Н.Цэрэндаваа
нар сургагч багшаар ажилласан.
Сургалтын хөтөлбөрт хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, багаар
ажиллах чадварт сургах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох
чадварыг хөгжүүлэх, ярих болон харилцааны ур чадварыг нь хөгжүүлэх, хөдөлгөөний
эвсэл суулгах, ажиглалт хийх, дүгнэх, жүжиглэх, анхаарал төвлөрүүлэх зэрэг олон
дасгал хөдөлгөөн, тоглоом, хэлэлцүүлэг, ярилцлага, театрчилсан жүжиг багтсан .
Сургалтад
хамрагдсан хүүхдүүдийн идэвхи оролцоо, аливаад хандах хандлага сайн байсан
учраас сургалтын чанарт эерэг нөлөө үзүүлсэн. Оролцогчдын сэтгэл ханамж өндөр,
баяр хөөр дүүрэн, сурсан мэдсэн зүйл олонтой үр дүнтэй сургалт болсон юм.
No comments:
Post a Comment