2015/08/25

Германы “Bunterhund” циркийнхэн ирээд буцлаа


2014 зун манай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” урлагын хамтлаг маань 50 хоногийн турш Герман, Австрийн хотуудаар аялан тоглолт хийсэн билээ.
Аялалын хөтөлбөрт орсон Берлиний ойролцоох Рудерсдорф хэмээх жижиг хотод тоглох урилгын дагуу очиход “BUNTERHUND буюу “АЛАГ НОХОЙ” циркийнхэн бид хэдийг халуун дотноор хүлээн авч өөрсдийн амьдардаг нүүдлийн сууцнуудаа суллан байрлуулаад хоол ундаар хангаж 5 хоног төрөл бүрийн тоглоом, хэрэглэлүүдээрээ тоглуулан тавтай сайхан байлгаж дахин уулзахын ерөөл дэвшүүлэн дараагийн хот руу үдэж өгч байсан нь саяхан мэт санагдана.
Монгол хүний “Ашдын билгээс амны билэг” гэдгийн дагуу хатагтай Кристина-гаар ахлуулсан тэр хэд маань Германаас галт тэргээр Монгол хүртэл их л адал явдалтай аялан саяхан ирж бидэнтэй уулзацгаалаа. Хуучны танилуудын хувьд эргэн Монгол оронд уулзаж байгаа нь сайхан  байснаас гадна бас болоогүй хойшид хамтарч ажиллах талаараа халуун дотноор ярилцаад авсан юм.

Тухайлбал, Берлин хотын цагаач болон дүрвэгсэдийн хүүхдүүдийг циркээр нийгэмшүүлдэг КАВАБАЦСУ циркийнхэнтэй холбоо тогтоон манай 1 багш, 1 хүүхдийг 3 сар хүртэл хугацаагаар дадлагажуулах, монгол үлгэр туульсаар зохиомжилсон тоглолтын хөтөлбөр гарган ирэх жилүүдэд манай хүүхдүүдийг оролцуулан Монголын хүүхдийн зуслангуудаар аялан тоглолт хийх мөн тэд өөрсдийн төрсөн өдрийн бэлэгний оронд хандив авч манай хүүхдүүдэд туслах аян өрнүүлэх зэрэг ажлуудыг ярилцан тохироод эх нутаг руугаа хөлгийн жолоогоо залцгаалаа.




No comments:

Post a Comment