2015/09/01

2015-2016 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр”-ын нээлт боллоо


Амьдрах ухааны сургалтын багш нар эрдмийн баярын үйл ажиллагааг 2015 оны 08-р сарын 31-нд   зохион байгуулж явуулав. Баярын үйл ажиллагаанд нийт хамтран ажилладаг 6 байгууллагын  20 гаруй зочид  ирж оролцлоо.
Манай байгууллагатай олон жил хамтран ажиллаж хүүхдүүдийн сэтгэл санаа, сургалтын төлбөр болон бусад зүйлд байнга туслалцаа үзүүлдэг “Асралт” Төв ТТБ-ын  Банчин Ойбүрүл Ринбүчи, мөн  монгол талын захирал Ч.Чимэддаваа, багш Үүлий Миндер,  ӨМӨЗО-ны “Шилийн гол”-ын ажил мэргэжлийн дээд сургуулийн гадаад харилцааны  дэд захирал Г. Цэцэнбаатар, “Дэлхий сэтгэлгээ” ТББ-ын тэргүүн Л.Жаргалсайхан, “Цэцэглэх ирээдүй” ТББ-ын Сулин, Ц.Түвшинжаргал, ангил хэлний багш Хедр, ОНЦХАТ-ийн арга зүйч С.Дуламсүрэн,бүжиг, хөгжмийн багш нар төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирж оролцлоо.
 Нийт уригадаж ирсэн хүмүүсийг төлөөлж чин сэтгэлийн үгээ “Асралт” Төв ТТБ-ын  Банчин Ойбүрүл Ринбүчи, ӨМӨЗО-ны “Шилийн гол”-ын Ажил мэргэжлийн дээд сургуулийн гадаад харилцааны дэд захирал Г.Цэцэнбаатар нар хэлж хүүхдийн төвийн 5 хүүхдэд хятад хэл, уйгуржин монгол хэлний орчуулагчийн ангид суралцах эрхийн бичиг гардуулав
Баярын үйл ажиллагаанд төвийн хүүхдүүд өөрсдийн авьяасыг үзүүлж дуулж,бүжиглэж, хөгжим тоглож оролцлоо.
2015-2016 оны шинэ хичээлийн жилд 1-р ангид шинээр орж байгаа Д.Анхзаяа охинд  цогцолборын дарга Б.Лхамсүрэн  бэлэг гардуулж  онц сурч, сайн хүн болохыг хүсэн ерөөлөө.
Цогцолборын удирдлагууд нийт багш, нийгмийн ажилтнуудад шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж  дурсгалын зүйлс гардуулав.
Шинэ хичээлийн жилийн анхны хонхыг  тэргүүн сурагч Аззаяа, Анхаа нар цохиж үйл ажиллагаа өндөрлөв.

Эрдмийн баярын үйл ажиллагаа тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулалтын өндөр хэмжээнд боллоо.
















No comments:

Post a Comment