ӨМӨЗО-ны “Шилийн гол” Ажил
мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай
цогцолборын хүүхдийн төвийн 3 хүүхэд 3-н жил Хөл бөмбөгийн мэргэжлийн ангид, 5
хүүхэд 1 жилийн хугацаагаар Хятад
хэл-Уйгаржин монгол бичгийн бэлтгэл ангид тус тус суралцахаар 2015 оны 9
дүгээр сарын 6-ны өдөр эрдмийн аянд мордлоо.
Байгууллагын зүгээс 8 хүүхэддээ
зориулж Итгэл найдварын уулзалтыг зохион байгуулсан ба уулзалтад хүүхдүүд
тэдний эцэг эх, багш нийгмийн ажилтнууд, цогцолборын удирдлагууд, хамтран
ажилладаг Цэцэглэх Ирээдүй ТББ-ын төлөөлөл оролцож хүүхдүүддээ чин сэтгэлийн
үгээ хэлэхийн зэрэгцээ хичээлийн хэрэглэл, хувцас, бусад шаардлагатай зүйлсийг
нь гардуулан өгсөн юм. Цэцэглэх Ирээдүй ТББ болон бусад IWAM зэрэг
байгуулагууд нь хүүхдүүдийн замын зардал, амьжиргааны мөнгө, чемадон, эрүүл
мэндийн үзлэгийн зардалд туслалцаа үзүүлсэнд
хүүхдүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.
Хүсэл мөрөөдөл, урам
зоригоор жигүүрлэн яваа хүүхдүүдийнхээ эрдмийн өндөр оргил, амьдралын их зам нь
шулуун байж зорьсон зорилгодоо хүрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
No comments:
Post a Comment