2015/09/01

Оюутны тангарагийн баяр

Амьдралын их далайд амжилттайгаар хөл тавьж буй оюутан залуустаа зориулан БСШУЯ, МОХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” 4 дэх жилдээ Чингисийн талбайд болж өнгөрлөө.
Энэ хичээлийн жилд Залуучуудын төвийн 26 залуус дотоод, гадаадын их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа билээ. Тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны тэргүүн Батбаяр нар хичээлийн шинэ жилийг нээж үг хэлж, хичээлийн жилийн анхны хонх цохин Чингисийн талбайд цугласан зуу зуун оюутан залуус тангараг өргөлөө.
Энэ жил амьдралын гараагаа эхэлж, Монгол Улсын ирээдүйн эзэн болохоор “Эм Ай Юү” сургуулийн Зочид буудал менежментийн ангийн оюутан О.Лхагвацэцэг эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглаж БСШУ-ны сайдаас 100%-ийн сургалтын тэтгэлгийг гардан авсан баярт мөч тохиолоо.

Энэ сайхан боломжийг олгосон БСШУЯ болон МОХ-ны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж мөн О.Лхагвацэцэгт төр засаг, МОХ-оос олгож буй их итгэлийг алдалгүй хариуцлагатай шамдан суралцаж нийгэмдээ бодитоор хувь нэмэр оруулсан манлайлагч болохыг багш, найз нөхөд хамт олны зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байна. 





 








No comments:

Post a Comment