“Хүн - Хүний
төлөө” Үсчин гоо сайхны академийн хамт олон ахмадуудын үсийг засах, массаж
бариа засал хийх, гоо сайхан, маникюрын үйлчилгээ үзүүлэх зэргээр олон төрлийн
үйлчилгээ үзүүлж ахмад буурлуудаа нэг өдөр халуун сэтгэлээр баярлуулж сайн үйлс
бүтээсэн. Мөн залуус маань ахмадууддаа зориулан урлагийн тоглолт үзүүлж нийтийн
бүжиг зохион байгуулсан нь тэдний сэтгэлд нийцсэн сайхан ажил боллоо. Энэ үйл
ажиллагаанаас төвийн залуус бусдыг хайрлах, энэрэх, ахмад настнаа хүндэтгэх,
хэн нэгнийг баярлуулах сэтгэлийн бэлэг хүнд хамгийн чухал байдгийг ухаарч
ойлгосон үр дүнтэй ажил боллоо.
Бидэнтэй хамтран
ажиллаж ахмадуудыг чин сэтгэлээсээ баярлуулан буян үйлдсэн “Очирдагинас” ХХК-ы
хамт олон, “Хүн - Хүний төлөө” үсчин гоо сайхны академийн хамт олонд халуун
талархал илэрхийлье.
No comments:
Post a Comment