2015/09/28

Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв.


Нийт багш ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүдэх зорилгоор 2015.09.15 ны мэдээллийн цагаар БЗД-ийн Нийгмийн даатгалын газраас Сансарчимэг нарын 2 мэргэжилтэнг урьж Нийгмийн даатгалын хуульд болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр сургалт зохион байгуулсан нь багш ажилчдад шинэ мэдлэг мэдээлэл өгсөн сургалт болов.


Мөн 2015.09.26-ны өдөр Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвийн соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч Замын хөдөлгөөний аюулгүй байдал,  Үе тэнгийхний дарамтлал,  дээрэлхэлтээс сэргийлэх нь, Эрх мэдлийн тэнцвэргүй байдал ба бидний туршлага дасгал, Архидан согтуурах, хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөл, түүнээс сэргийлэх нь,  Шинэ гараг дасгал,  Чулуугаар шидэх үү? Солонгийн туяагаар гэрэлтүүлэх үү?  зэрэг дасгал сэдвүүдээр  сургалт зохиосон  нь хүүхэд залууст эерэг хүмүүжил олгоход ач холбогдолтой сонирхолтой сургалт болж өнгөрлөө.







No comments:

Post a Comment