2015/10/21

Улаанбаатар хот БНСУ-ын Намьянжу хоер хотын хүүхэд солилцооны 2015 оны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хариуцсан багшаар Д.Содномжамц амжилттай ажиллаад ирлээ.

Улаанбаатар хот БНСУ-ын Намьянжу хоер хотын хооронд хамтран ажиллах гэрээний хүрээнд жил бvр уламжлал болон явагддаг хүүхэд солилцооны хөтөлбөрийн 2015 оны өсвөр үеийнхний олон улсын намрын цугларалтанд хамрагдсан хүүхдүүдийг хариуцсан багшаар томилогдон ажилласан манай цогцолборын багш Д.Содномжамц маань хөтөлбөрт ажлаа амжилттай дуусгаад ирлээ. 
Нийслэлийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдтэй ажилладаг манай байгууллагын багшийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн энэхүү хөтөлбөрт хамруулсан нийслэлийн засаг дарга, нийслэлийн тамгын газар, гадаад харилцааны хэлтсийн удирдлагуудад хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлье. Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.









No comments:

Post a Comment