Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын
нийт багш ажилтан албан хаагчдад “Дэлхийн
багш нарын 21, Монголын багш нарын 49 дэх баярын өдөр”-ийг тохиолдуулан баяр ёслолыг тэмдэглэн
өнгөрүүлэх комиссын зүгээс дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Үүнд:
Цогцолборын нийт багш ажилтнуудын дунд сагсан бөмбөг,
дардас, шатрын тэмцээнүүдийг зохион байгуулж дөрвөн нэгжийн 8 баг тамирчид
хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, цэц мэргэнээ сорин амжилттай оролцсон.
Баярын үйл ажиллагааг тохиолдуулан 2015 оны
10 дугаар сарын 05 –ний өглөө хүүхэд-залуусын бэлтгэсэн урлагийн
тоглолт, чин сэтгэлийн мэндчилгээ зэргээр нийт багш нартаа SURPRISE барьсан. Мөн
залуучуудын төвийн зочид буудлын асаргаа үйлчилгээний суралцагч залуустай
хамтран “TEA
TIME” хөтөлбөрийн хүрээнд баг ажилтнуудад зориулсан бяцхан
хэмжээний босоо хүлээн авалтыг баяр хөөр дүүрэн зохион байгуулсан.
Мөн баярын хүрээнд 2015.10.05-10-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны
Шилийн гол аймгийн “ШИЛИЙН ГОЛ” Ажил
мэргэжлийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах аялалд багш ажилтан, албан
хаагчид оролцсон. Танилцах аялалын явцад сургуулийн үйл ажиллагаа орчин
нөхцөлтэй танилцах, туршлага судлах, цогцолбороос тус сургуульд суралцаж буй 8
хүүхдээ эргэх, ахуйн хэрэглээний зүйлсийг нь хүргэж өгөх, хоёр байгууллагын
цаашдын хамтын ажиллагааны хэлэлцээр хийх зэрэг олон талт ажлыг амжууллаа.
Тус
сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Г. Цэцэнбаатар, ажилтан Уянга нарт багш ажиллагсадынхаа өмнөөс биднийг халуун дотноор
хүлээн авч биднийг хүлээн авч сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсанд
баярласан талархсанаа илэрхийлье!
Угтах үйлчилгээний ажилтнаасаа удирдах зөвлөл хүртэлх бүх
ажилтан нь БАГШ байдаг тусгай статустай байгууллагын ховорхон хамт олондоо
ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
No comments:
Post a Comment