2015/10/16

Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ


 Жил бүрийн 10 дугаар сарын 15 буюу Дэлхийн гар угаах өдрийг  тэмдэглэн манай хүүхдийн төвд 10 дугаар сарын 01-15 нд “Цэвэр гарт бидний ирээдүй” сэдэвт 14 хоногийн аян зарлан явууллаа. Уг аяны хүрээнд нийт хүүхдүүдэд гарын ариун цэврийн тухай, халдварт шар өвчний тухай сургалт орсон бөгөөд тухайн сэдэвтэй холбоотой гар зургийн уралдааныг Нархан, Ирээдүй, Тэмүүлэл бүлгүүдийн дунд Симба, Good boys, Сансар, Алтангадас бүлгүүдийн дунд ЭССЭ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Мөн нийт хүүхдүүдийн дунд 10 дугаар сарын 15-нд АХА тэмцээнийг явуулсан бөгөөд хүүхдүүд маань идэвхитэй хамрагдсан билээ. Гар зургийн уралдаанд Ирээдүй бүлгийн Б.Ням-Очир, Тэмүүлэл бүлгийн Н.Сүхбаатар нар, ЭССЭ бичлэгийн уралдаанд Алтангадас бүлгийн А.Анужин, Б.Уранчимэг нар, АХА тэмцээнд Симба бүлгийн А.Сүхбат, Алтангадас бүлгийн Б.Уранчимэг нар тус тус I, II байр эзэлж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.






No comments:

Post a Comment