2015/10/29

Багш нартаа барих бидний бэлэг “Спортоос эрүүл мэнд”


Нийслэлийн 376 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан  “Симба” бүлгийн сурагчдын санаачилгаар цогцолборын багш ажиллагсдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд ажилтан, албан хаагчдын 6 баг тамирчид оролцсоноос эрэгтэйчүүдээс Б.Хүрэлхүү ахлагчтай “Ахан дүүс” баг тэргүүлж өргөмжлөл, алтан медаль, эмэгтэйчүүдээс  Н.Мөнхсэлэнгэ ахлагчтай “Эв нэгдэл” баг тэргүүлж өргөмжлөл, алтан медалиар тус тус шагнагдлаа. Мөн “Өсөх ирээдүйтэй тамирчин” алтан медалиар хүний нөөцийн ажилтан Х.Уянга, жолооч Б.Амарсанаа нар шагнагдсан.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр цогцолборын дарга Б.Лхамсүрэн нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан үр бүтээлтэй амжилттай ажилласан албан хаагчиддаа шагнал гардууллаа. Захиргааны албаны дарга Д.Буянтогтох Улаанбаатар хотын  “Хүндэт тэмдэг ” үнэмлэх, мөнгөн шагнал, хүүхдийн төвийн арга зүйч Б.Сүрэнцэцэг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, тогооч Ш.Наранцэцэг байгууллагын “Хүндэт тэмдэг” мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
“Спортоос эрүүл мэнд” уриатайгаар жил бүр уламжлал болгон зохион байгууллагдаг энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан И.Саруултөгс ахлагчтай “Симба” бүлгийн хөвгүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн баярласан талархсанаа илэрхийлье. 








 












No comments:

Post a Comment