2015/11/29

IWAM Christmas Fair-т оролцлоо:



             Цогцолборын  амьдрах  ухааны  сургалтын  багш, суралцагчдын  хийсэн бүтээлээр  2 дахь жилдээ Монгол дахь олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс зохион байгуулсан зул сарын  баярын  үйл  ажиллагаа,  үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд 60 гаруй гар  урлалын   бүтээлээр  оролцсон бөгөөд  “Тал нутгийн хүүхдүүд”  хамтлаг,   мөн “My Voice” дууны уралдаанд 3-р шатанд шалгарсан Б.Уранчимэг зэрэг хүүхдүүд  шинэ урын сангаасаа толилуулав. Багш хүүхдүүдийн хийсэн бүтээлээс 140 гаруй мянган төгрөгний орлого олж сургалтын  материалыг сайжруулах, бүтээл хийсэн хүүхдийг урамшуулах, цаашид  дэмжин ажиллах зорилго тавьж байна. Бидний хувьд  үзэсгэлэнд оролцож бусад хүмүүсийн хийсэн бүтээлүүдээс санаа авах, шинийг эрэлхийлэн бүтээх боломжийг олж авсан завшаантай явдал боллоо.







No comments:

Post a Comment