2015/11/02

БНХАУ-ын Нанжин хотын Хөхай их сургуулийн 100 жилийн ойн баярын үйл ажиллагаанд цогцолборын авьяаслаг хүүхдүүдийн "Тал нутгийн хүүхдүүд" хамтлаг маань монгол улсаа төлөөлөн уригдан оролцоод ирлээ.


Манай байгууллагын хамтран ажилладаг БНХАУ-ын Нанжин хотын Хөхай их сургуулийн 100 жилийн ойн баярын үйл ажиллагааны хүрээнд Нанжин хотод явагдаж байгаа олон улсын оюутны өдөрлөгт тус цогцолборын авьяаслаг хүүхдүүдийн "Тал нутгийн хүүхдүүд" хамтлаг маань монгол улсаа төлөөлөн уригдан ородцож морин хуур, монгол ардын дуу, бүжиг, хөөмий, уран нугаралтын үзүүлбэртэй тоглолтоороо 60 гаруй орны төлөөлөгчдөд ая дууны мэндчилгээ дэвүүллээ. Тоглолтын зэрэгцээ хүүхдүүд маань хятадын ардын уран зургийн болон кунфугийн сургалтанд хамрагдаж сертификат гардан авлаа. 

Манай цогцолбороос Нийслэлийн 376 жилийн ойг угтан явагдаж буй Урлагаар дамжуулан хүүхэд залуусынхаа авьяасыг хөгжүүлэх энэхүү соёлын аяны тоглолтоо хамтран ажилладаг Бээжингийн Зам тээврийн их сургуульд манай байгууллагаас суралцаж буй монгол оюутнууд болон гадаадын оюутнуудад зориулан толилууллаа. 

Манай хүүхдүүдийн тоглолтыг тус тусын сургууль дээрээ хvндэтгэлтэйгээр хүлээн авч тоглуулсан Бээжингийн зам тээврийн их сургууль, Нанжины Хөхай их сургуулийн удирдлагууд болон монголын төлөөлөгч Дэлгэрмөрөн, Дэлгэрмаа нартаа хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлье. Сайн санааг дагах vйлс бүхэн дэлгэрдэг ээ. Дүү нартаа Амжилт хүсье.





  




  


   



No comments:

Post a Comment