Тус цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан
БНХАУ-ын Бээжин, Нанжин хотуудаар тоглолтоор явж ирээд анхныхаа бие даасан
тоглолтыг 2015.11.02-ны өдөр ОНЦХАТ-ийн
урлагийн танхимд ХСИС-ийн багш, ажилчид, оюутнуудад үзүүллээ. Тоглолтыг дэмжиж 400 орчим хүн хүрэлцэн ирж хүүхдүүдэд маань чин сэтгэлийн халуун баяр хүргэж, урам
хайрлан, амжилт хүссэн юм.
Тоглолтын үеэр хүүхдүүдийн амьдрах ухааны сургалтаар хийсэн бүтээлээр
үзэсгэлэн худалдаа явуулж, азтай 5-н үзэгчийг
шалгаруулж бүтээлийн дээжээс
шагналаа.
Уг тоглолтыг зохион
байгуулахад хамтран ажилласан ОНЦХАТ-ийн
хамт олон мөн бүжгийн багш У.Оюунномин, ХСИС-ийн Цэргийн албаны зохион
байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, ХСИС-ийн
соёл олон нийт хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн ахмад Д.Баттогоо, оюутны
холбооны хамт олонд талархал илэрхийлье
Цаашид манай байгууллагуудын хамтын ажиллагаа улам
батжиж, хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
No comments:
Post a Comment