2015/11/30

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас хүүхдүүдэд дэмжлэг үзүүллээ


Тус Элчин сайдын яамнаас  Хятад Монгол хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай цогцолборын хүүхдийн төвд сурч амьдардаг хүүхдүүдэд гурван сая төгрөг хандивлалаа.
Цогцолборын удирдлага, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дээрх мөнгөөр нэн шаардлагатай байсан ор хөнжлийн даавууг 100 хүүхдэд шинээр худалдан авч өглөө. Дашрамд дурдахад Хятадын Элчин сайдын яамнаас 2009 оны 12 дугаар сард манай байгууллагын хүүхдүүдийн хэрэгцээнд зориулан старекс машин, өвлийн куртка бэлэглэж байсан юм.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхэд залууст дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг тус байгууллагын хамт олонд хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүсэн ерөөе.


















No comments:

Post a Comment