2015/12/16

Архивын “Улсын үзлэг”-ийн дүнгээр “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа

 
        Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг”- явуулах тухай  МУ-ын ЗГ-ын 2015 оны 05 дугаар сарын 18 ны өдрийн 195 дугаар тогтоол, МУ-ын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 18 ны өдрийн 124 дугаар захирамж, НЗД-ын А/509 дүгээр захирамжийг тус тус үндэслэн цогцолборын  даргын 2015 оны 07 дугаар сарын 08 ны өдрийн А/16 дугаар тушаалаар улсын үзлэгт бэлтгэх захиргааны албаны даргаар ахлуулсан  “Ажлын хэсэг” байгуулж бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж  ажилласан юм.

        Төлөвлөгөөнд тусгагдсан нийт 93 ажлыг  100%  биелүүлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сард шалгалтын комисст Цогцолборын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаагаа шалгууллаа. Уг шалгалтаар:

Архивын үйл ажиллагаа 98,8 буюу “ А”,
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа 99,4 буюу “А”,
Мэдээлэл технологи аюулгүй ажиллагаа 94.1,0 буюу “А”,
Төрийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалт  97,2 буюу А” үнэлгээтэй

тус тус дүгнэгдсэн нь  бидний идэвх зүтгэл, байгууллагын үйл ажиллагааг зөв зохион байгуулж боловсон хүчээ чадавхижуулж ирсний үр дүн гэж  үзэж байна.
Тухайлбал: Манай байгууллага төрийн архивт нөхөн бүрдэлтийг цаг хугацаанд хийж хөмрөг үүсгэсэн, архивын өрөөг стандартын дагуу шинэчилсэн,  тусгай төрлийн баримтын бүртгэл, бүрдүүлэлт болон албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч олон талт нөлөөллийн ажлуудыг  зохион байгуулж ирсэн явдал байлаа.
 “Улсын үзлэг”-т нэгдсэн дүнгээр  97,4 хувийн үнэлгээтэйгээр  Нийслэлийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудаас ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА-аар шалгаран   “БАТЛАМЖ”, мөнгөн шагналаар шагнуулсан нь 2014 оны Нийслэлийн шилдэг байгууллага болсон амжилтын буухайгаа баталгаажуулж шинэ оноо угтаж байгаадаа бид баяртай байна. 














No comments:

Post a Comment