Харшийн сүлд модны наадамд оролцлоо.
Нийслэлийн засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд сурч амьдарч байгаа хүүхдүүдээ Олон Улсын Найрамдал төвд хүлээн авч Шинэ жилийн баярыг нь тэмдэглэдэг уламжлалт 2 дахь жилийн үйл ажиллагаанд оролцсон манай цогцолборын хүүхдүүд маань энэ өдрийг дурсамж дүүрэн баяр хөөртэй өнгөрөөж бэлгээ гардан авлаа. Зорилтот бүлгийн хүүхдүүддээ анхаарал тавьж шинэ оноо угтах мөчийг хамтдаа тэмдэглэсэн Нийслэлийн удирдлагууддаа хүүхдүүдийнхээ талархлын үгийг дамжуулж байгаадаа баяртай байна.
Найрамдал төвд явагдсан орон нутгаас ирсэн хүүхдүүдийн тоглолтыг чадварлаг чанарын өндөр түвшинд зохион байгуулсан 25 жил энэхүү ажлыг зохион байгуулж байгаа дэд захирал Отгонбатдаа уран бvтээлийн өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment